ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН УЛСЫН ОЛИМПИАД
"МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024"
CAD/CAE/CAM, ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН
УЛСЫН ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ
Зорилго :
Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерийн төсөл, тооцоонд CAD/CAE/CAM систем, механикийн онолын болон тооцооны загварчлалыг мэргэжлийн түвшинд өргөн хүрээнд хэрэглэх ур чадвартай шилдэг инженер, оюутныг шалгаруулах, инженер, судлаач, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туршлагаас харилцан солилцох, хуваалцах зорилготой.
Хамрах хүрээ:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Их, дээд сургууль, Технологийн коллеж, Коосен зэрэг сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгагдсан CAD/CAE/CAM болон механикийн суурь хичээл болох Онолын механик, Материалын эсэргүүцэл, Механизмын дизайн, Машины эд анги, Хэрэглээний механик зэрэг хичээлүүдийг судалдаг гадаад, дотоодын сургуулиудын оюутнууд оролцох боломжтой.
CAD/CAE/CAM, Техникийн механикийн Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ:
- Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдох CAD/CAE/CAM-ийн олимпиад (бат бэхийн тооцоолол, эд ангийн 3D байгуулалт, угсаргаа болон ажлын зураг гаргах);
- Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах Техникийн механикийн хичээлийн бодлогын уралдаан (эгэл болон бодлогын хэсэг);
- Багийн тэмцээн (Өгөгдсөн даалгаврыг тодорхой багаж, төхөөрөмжийн тусламжтайгаар гүйцэтгэх, туршилт хийх, хэмжилтийн үр дүн, бодолтыг харьцуулах г.м).
Оролцогчидод тавигдах шаардлага:
- Ганцаарчилсан төрлөөр оролцогч нь их, дээд сургуульд суралцагч бакалавр оюутан байна;
- Их, дээд сургуулиас оролцож буй баг нь тухайн сургууль дээр зохион байгуулагдсан өмнөх шатны шалгаруулалтанд оролцож шалгарсан байна;
- Сургууль төлөөлөх баг нь 3-5 бакалавр оюутан, 1 удирдагч багшийн бүрэлдэхүүнтэй байна;
- Мэдүүлгийн маягтыг татаж авах холбоос: Мэдүүлгийн маягт
Хугацаа:
- Оролцох багийн мэдүүлэг болон бүртгэлийн хураамж төлсөн баримтын хамтаар 2024.04.15-
- ны дотор olympiadtmt@must.edu.mn цахим хаягаар хүлээн авна;
- Олимпиадын журмыг www.mongol-engineer.mn цахим хуудсанд байрлуулна;
- Олимпиадын үйл ажиллагаа 2024.04.27, 28-ны өдөр (Бямба, Ням гариг) Улаанбаатар хотод ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана.
Бүртгэл, хураамж:
Үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулж оролцох байгууллага, сургууль, хувь хүмүүс:
- Техникийн механикийн болон CAD/CAE/CAM улсын олимпиадад оролцох Их, дээд сургуулийн баг 500 000 төгрөг;
- CAD/CAE/CAM-ийн улсын олимпиадад хувийн үзүүлэлтээр оролцох оюутан 50 000 төгрөг; Техникийн механикийн улсын олимпиадад хувийн үзүүлэлтээр оролцогч 20 000 төгрөгийн тус хураамжтай. Бүртгэлийн тоо хязгаартай.
- Хураамжийг Голомт банкны 811-510-3646 тоот дансанд тушаана. Хүлээн авагчийн нэр: ШУТИС Механик, тээврийн сургууль, Гүйлгээний утга: ТM, CAD/CAE/CAM-ын олимпиад. Байгууллагын нэр/Оюутны овог, нэр, кирилл үсгээр, гар утасны дугаар.
Шагнал, урамшуулал: Оролцсон бүх хүмүүст батламж олгоно.
Техникийн механикийн улсын олимпиад |
Oюутан хувийн дүнгээр |
1-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.5 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.4 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.3 сая.төг |
Техникийн механикийн улсын олимпиад |
Oюутны багийн тэмцээн |
1-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.8 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.6 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал Удирдагч багш |
0.4 сая.төг 0.2 сая.төг |
CAD/CAE/CAM улсын олимпиад |
Оюутан хувийн дүнгээр |
1-р байр - өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал |
1.5 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал |
1.0 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал |
0.75 сая.төг |
Ерөнхий зохион байгуулагч: |
Хамтран зохион байгуулагч: |
Боловсрол, шинжлэх ухааны яам ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв ШУТИС.Механик, тээврийн сургууль |
Инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг Их, дээд сургуулиуд |
Ерөнхий ивээн тэтгэгч байгууллага:
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо
Техникийн механикийн улсын олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн эрхлэгч,
док (Ph.D), дэд профессор, Ш.Цоож, 99274776
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн
ахлах багш, док (Ph.D), Т.Мөнхбат, 99075768
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн
ахлах багш, Т.Бямбадорж, 88336599
CAD/CAE/CAM-ийн улсын олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч, док (Ph.D), Г.Оюунбат, 99782458
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны нарийн бичгийн дарга, Г.Энхтуул, 89017727
ШУТИС.МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш, З.Баатар, 91999188
Цахим хуудас: mongol-engineer.mn
Facebook хаяг: Mongol Engineer
Майл хаяг: olympiadtmt@must.edu.mn, mongolengineer@must.edu.mn
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, ШУТИС.МехТС, 7-403, 7-401
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2024.03.26