Олимпиад
"МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024"
ТЕХНИКИЙН МЕХАНИКИЙН УЛСЫН
ОЛИМПИАДЫН удирдамж
Зорилго:
Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерийн төсөл, тооцоонд механикийн онолын болон тооцооны загварчлалыг мэргэжлийн түвшинд өргөн хүрээнд хэрэглэх ур чадвартай шилдэг оюутнуудыг шалгаруулах, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Хамрах хүрээ:
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, технологийн коллеж, коосен зэрэг сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгагдсан механикийн суурь хичээл болох Онолын механик, Материалын эсэргүүцэл, Механизмын дизайн, Машины эд анги, Хэрэглээний механик зэрэг хичээлүүдийг судалдаг оюутнууд оролцох боломжтой.
Техникийн механикийн улсын олимпиадын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ:
- Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах бодлогын уралдаан (эгэл болон бодлогын хэсэг)
- Багийн тэмцээн (Өгөгдсөн төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд ангийг ашиглан багууд бодолтын үр
дүнд тулгуурлан даалгавар гүйцэтгэх)
Оролцогчидод тавигдах шаардлага:
- Ганцаарчилсан төрлөөр оролцогч нь их, дээд сургуульд суралцагч бакалавр оюутан байна.
- Их, дээд сургуулиас оролцож буй баг нь тухайн сургууль дээр зохион байгуулагдсан өмнөх шатны шалгаруулалтанд оролцож шалгарсан байна.
- Сургууль төлөөлөх баг нь 3-5 бакалавр оюутан, 1 удирдагч багшийн бүрэлдэхүүнтэй байна.
- Мэдүүлгийн маягтыг mongol-engineer.mn цахим хуудаснаас татаж авна.
Хугацаа:
- Оролцох багийн мэдүүлгийг 2024.04.15-ны дотор mongolengineer@must.edu.mnцахим хаягаар хүлээн авна.
- Олимпиадын журмыг 03.25-ний өдөр www.mongol-engineer.mn цахим хуудсанд байрлуулна.
- Олимпиадын үйл ажиллагаа 04.27, 28-ны өдөр Улаанбаатар хот, ШУТИС-ийн төв номын санд зохион байгуулагдана.
Бүртгэл, хураамж:
Үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулж оролцох байгууллага, сургууль, хувь хүмүүс:
- Их, дээд сургуулийг төлөөлөн Техникийн механикийн улсын олимпиадад оролцох баг 500,0 мян.төг.
- Хувийн үзүүлэлтээр CAD/CAE/CAM-ийн Улсын олимпиадад оролцогч оюутан 50,000 мян.төг тус тус хураамжтай.
- Хувийн үзүүлэлтээр техникийн механикийн олимпиадад оролцогч бүртгэлийн хураамжгүй.
- Хураамжийг МехТС-ийн Голомт банкны 811-510-3646 тоот дансанд тушаана. Хүлээн авагчийн нэр: ШУТИС МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
Шагнал, урамшуулал: Оролцсон бүх хүмүүст батламж олгоно.
Техникийн механикийн олимпиад |
Oюутан ганцаарчилсан |
1-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.5 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.4 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.3 сая.төг |
Техникийн механикийн олимпиад |
Oюутны багийн тэмцээн |
1-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.8 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.6 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал Удирдагч багш |
0.4 сая.төг 0.2 сая.төг |
CAD/CAE/CAM |
Оюутан ганцаарчилсан |
1-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
1.5 сая.төг |
2-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
1.0 сая.төг |
3-р байр - өргөмжлөл, мөнгөн шагнал |
0.75 сая.төг |
Ерөнхий зохион байгуулагч:
Боловсрол, шинжлэх ухааны яам
ШУТИС-ийн Инновац, технологи дамжуулалтын төв
ШУТИС.Механик, тээврийн сургууль
Ерөнхий ивээн тэтгэгч байгууллага:
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо
Техникийн механикийн олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн эрхлэгч, док (Ph.D), дэд профессор,
Ш.Цоож, 99274776
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, док (Ph.D), Т.Мөнхбат,
99075768
ШУТИС.МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш, Т.Бямбадорж, 88336599
CAD/CAE/CAM-ийн олимпиадтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
ШУТИС.МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч, док (Ph.D), Г.Оюунбат,
99365032
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбооны нарийн бичгийн дарга, Г.Энхтуул, 89017727
ШУТИС.МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш, З.Баатар, 91999188
Цахим хуудас: mongol-engineer.mn, Face book хаяг: Mongol Engineer
Майл хаяг: mongolengineer@must.edu.mn
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, ШУТИС.МехТС, 7-403, 7-401
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2024.03.11